МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл аймагт ажиллаж байна
2024.12.16
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл аймгийн өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцсаны дагуу:

  • Мах бутлагч
  • Шулуун оёдлын машин
  • Гутал уллагч
  • Гутлын улны ирмэг наагч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

Цаашид жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд Хөвсгөл аймгийн төсөвт тэрбум төгрөгийг тусгаад байна.

УИХ-ын гишүүн Д.Батлут хэлэхдээ, 

Миний бие хэсэг бүлэг хүмүүст тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлээд өнгөрөх бус цаашид өрхийн үйлдвэрлэгч, бичил бизнес эрхлэгчдэд таатай эрхзүйн орчныг бүрдүүлж, өрх бүр үйлдвэрлэгч байхад анхаарч ЖДҮҮ-г дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох ажлын хэсэг байгуулан, ахалж ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ