МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.26
Хүний эрх

"Орчин үеийн засаглах тогтолцоо руугаа шилжиж байна аа гэдэг чинь бол том үсрэлт"

БНМАУ-аа тунхаглаж анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой тохиож байна. 

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрбээр “Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласнаас хойш 100 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд Үндсэн хууль маань 4 удаа шинэчлэгдэж нийгмийн зохион байгуулалтынхаа хэлбэрээс шалтгаалан өөрчлөгдөж явсан ийм түүхтэй. Тэрнээс өмнө бол ямар нэгэн язгууртан хаан алтан ургийн одоо холбоотой байж л төрийг барих ямар нэгэн одоо албан тушаалд очих нөгөө иргэд нь ч гэсэн тэрийг л хүлээн зөвшөөрч байдаг байсан. 

Өнөөдөр Монгол Улсын иргэн мөн л бол та төрөө барих энэнд нь оролцох эрхтэй. Орчин үеийн засаглах тогтолцоо руугаа шилжиж байна аа гэдэг чинь бол том үсрэлт, хувьсгал байсан. 

Эрх зүйн шинэчлэлээ тэр чигээр нь хийж тийм ээ хувийн өмчийг хүлээн зөвшөөрч энэ хувийн өмчтэйгөө залгуулаад буцаад энэ өмчийн харилцаа гэдэг юм чинь өөрөө юу юм бэ гэдэг ийм цоо шинэ эринг болбол эхлүүлж байсан үе.

Ардчилсан Үндсэн хуулийнхаа дахиад яг цөм рүү нь эргэж орох буюу нөгөө хүний эрхийн хамгаалалт нөгөө өмчийн эрхийн хамгаалалт энэ бүх зүйл дээр хууль эрх зүйн шимтгэлээ эхлүүлж байгаа нь болбол 100 жилийн ойн гол одоо ач холбогдол гэж харж байна. 

Өөрийнхөө хүсэх тэмүүллийн хэмжээгээр л амьдрах боломжтой болсон гэсэн үг. Тэгээд тэрийгээ л алдахгүй байх Ёстой тэр эрх чөлөөгөө хатуу сахих ёстой улс орноо хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ л сэтгэлээсээ урагшаа тэмүүлцгээх ёстой л гэж хэлмээр байна. Санан тунхаглах ирээдүй” хэмээн ярилаа. 

ШИНЭ МЭДЭЭ