МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 16.7-20 хувьд хүргэнэ
2024.12.13
Эдийн засаг, Худалдаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 16.7-20 хувьд хүргэнэ

Монгол улсын 2025 оны төсвийн зарлагыг 6% бууруулж, 33.5 их наяд байхаар төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа.

Хуулийн төслөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан онцлох заалтыг УИХ-ын гишүүн О.Саранчулуун танилцуулав. 

Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2023 онд 16,7% буюу 15,292 хүн байсан бол 2025 онд 18,400 болгож 20%д хүргэнэ. Ингэхийн тулд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн статистик мэдээллийг сайжруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 114-р зүйлийн хэрэгжилтийн мэдээллийг тогтмол авах захиргааны мэдээллийн маягт ажиллуулаагүй байгууллагын төлбөр төлөх маягтыг батална. 

Түүнчлэн ICF буюу хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдлийн чадамж тодорхойлох ОУ-ын аргачлалаар 2025 онд 3 хувь буюу 3,300 хүнд 6 аймаг 2 дүүрэгт хэмжинэ. Уг нь 5 хувь буюу 4,600 хүнд гэж тооцсон боловч төсвийн бууруулахтай холбоотойгоор 3 хувь болсон” хэмээн өөрийн цахим хуудсандаа тэмдэглэжээ. 

ШИНЭ МЭДЭЭ