2024.12.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Монгол Улсад бод малын эмнэлгийн чадавхыг сайжруулах судалгааны төсөл 2026-2030 онд хэрэгжинэ
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр БНСУ-ын хөдөө, аж ахуйн салбарын төлөөллүүдтэй уулзлаа.
Уулзалтад БНСУ-ын Засгийн газрын Хөдөөгийн Хөгжлийн Корпораци, Үсэм (Wosem Co.,Ltd) компани, Кёнбүк Үндэсний Их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн хамтарсан Монгол Улсад бод малын эмнэлгийн чадавхыг сайжруулах төслийн судалгааны багийн менежер Ю Гынчан, Сон Жиёнг тэргүүтэй төлөөлөл оролцсон байна.
Монгол Улсад бод малын эмнэлгийн чадавхыг сайжруулах төслийн судалгааны төсөл 2026-2030 онд хэрэгжих аж.
Монгол Улсад бод малын эрүүл мэндийг сайжруулах, шинэ дэвшилтэт мал эмнэлгийн технологийн мэргэжилтэн бэлтгэх, сургалтад нэвтрүүлэх, Бод малын сургалтын эмнэлэг байгуулах зорилготой юм.
ШИНЭ МЭДЭЭ
Бод малын сургалтын эмнэлэг байгуулна
2024.12.14
ХХААХҮЯ, Төрийн банктай хамтарч ажиллана
2024.12.06
Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолно
2024.11.21