2024.12.13
Эдийн засаг, Худалдаа
Б.Мөнхсоёл: 126 гишүүн мөн ард иргэд хамтаараа төсвийн төслөө хэлэлцлээ
2025 оны төсвийн тухай хууль, дагалдах хуулийн төслүүдийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ажилласан билээ. Тэрбээр “Чуулганы хуралдаан дээр гэхэд л 8 удаагийн хэлэлцүүлэг хийлээ. Төсвийн байнгын хороон дээр мөн тооны хэлэлцүүлэг хийж, сүүлийн хэлэлцүүлгээс өмнө ажлын хэсэг өдөр шөнөгүй хуралдав.
Төсвийг түүхэндээ анх удаа шахуу зөвхөн 126 гишүүн төдийгүй иргэд, иргэний нийгэм ч хамтаараа маш сайн оролцож хэлэлцлээ.
Цаашид хэлэлцүүлгийн чанар, эрэмбэ дараалал, процедурыг эргэж харах, сайжруулах ажлын хэсгийг УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан. Энд орсон нэг гишүүний хувьд анхаарч ажиллана. Хийх ажил мэдээж их” хэмээн байр сууриа илэрхийлэв.