МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.11
Эдийн засаг, Худалдаа

"Үргүй зардал, давхардсан ажил үүргийг багасгах талаар төсөвт ямар нэг шийдэл тусгагдсан уу"

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төсвийн тухай хуулийг хэлэлцлээ.

Төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл асуулт асууж, үг хэлэв. 

Тэрбээр "Бид нарт өгсөн материал дотор Цөмийн энергийн комиссын зардал алга байна. Энэ хааччихав эсвэл байхгүй бүтцийг байнгын хорооны дарга зарлав уу?

Хоёрдугаарт харьяа сайд нар байж байна. Батлан хамгаалахын сайд, Гадаад харилцааны сайд ер нь энэ төсөв дээр салбарын төсвүүд хэр орсон бэ. Энэ дээр сайд нар өөрсдийнхөө байр суурийг хэлээч ээ? Бид бол БХЯ дээр очиж танилцсан шүү дээ. Байнгын хороогоороо тэгээд нэлээн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг ярьсанТүүнийг шийдэх тал дээр бодлогын шийдвэрүүд хийж чадахаар хэмжээний төсвийн эхлэл тавигдав уу. Ер нь ямар байдлаар та төслийнхөө менежментийг хийж байна вэ?

Б.Батцэцэг сайдын яриад байгаа бодитой юм билээ. Монгол Улсын тусгай юунд дипломат байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалин бол яалтачгүй бага байдаг юм байна. Тэдгээрийн ажиллах нөхцөл маш байдлыг анхаарах ёстой. Ер нь гадаад харилцааны асуудал дээр бид нар мөнгө санхүүгийн бололцоогоор нь дэмжиж өгөх ёстой юм байна. Ингэж байж бид нар гадаад харилцаа гадаад бодлого хүчтэй явна. Олон улсын үйл ажиллагаа идэвхтэй явж байгаа энэ цаг үед бол энийг одоо маш бодитойгоор үр ашигтай талаас нь тооцож төсвийг нь хасах биш бодитой талаас нь хандах хэрэгтэй. Энэ дээр салбарын сайд ямар байр суурьтай байгаа вэ?

2025 оны төсөв нэг орж ирээд буцсан бөгөөд хориг тавигдаад за одоо дахиад боловсруулчихсан орж ирж байна. Энэ 2 төсөвт ямар ялгаа байна? Энийг нэг тов тодорхой тодорхой хариулаад өгнө үү Үндэсний аудитын газар. 

Эдийн засгийн хөгжлийн яам энэ үргүй зардал давхардсан бүтэц дээр та нар дүгнэлт хийж байна уу? Ер нь энэ дээр та нар ажиллаж байгаа юу? Нэг яамны ажилтан Фукуок яваад байдаг нь юу болоод байна. Энэ дээр та нар ажил хийдэг юм уу?

Сангийн сайдаас асууя. Энэ баахан ТУЗ-үүд байгаад байдаг эд нар дээр та нар ямар дүгнэлт хийж байна? Хэрэг эрхлэх газрын сайд нь үр ашигтай болгоё овоо дуугараад эхэлсэн. Нэг хүн олон ТУЗ-д ордог ийм тохиолдол байгаад байгаа. Хараад байхад яамны дарга нар ялангуяа энд тэндхийн төрийн нарийн газрын дарга нар энэ олон хүн давхардаад бүгд цалин авч байгаа юу. Үүний тооцоолол гарсан уу энэ ямар үр ашигтай юм бэ" хэмээн асуулт асууж, хариулт авав.

ШИНЭ МЭДЭЭ