МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.12
Эрүүл мэнд

О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, өвчлөлийг бууруулах боломжтой

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын О.Саранчулуун асуулт асууж, үг хэлэв. 

Тэрбээр “Төсвийн тогтвортой байдлын зөвлөмжийг уншиж үзлээ. 3.6 3.7 дээр төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа хэдий ч үр ашигтай байдал эргэлзээтэй гэдэг дүгнэлт гарчээ. Энэ эргэлзээтэй гэж хэлээд байгаа зүйл нь аль салбарын аль төсөл хөтөлбөр гэдэг нь тодорхойгүй байна. 

Манай улс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуультай болсон нь сайн хэрэг. 

Тус хуулийн 5 дугаар зүйлд.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэл гэсэнд дараах зүйлсийг тусгасан. 

  • 5.1.1.халдварт болон халдварт бус өвчний хяналт;
  • 5.1.2.орчны эрүүл мэнд;
  • 5.1.3.хөдөлмөрийн эрүүл мэнд;
  • 5.1.4.хүнсний аюулгүй байдал, шим судлал;
  • 5.1.5.нийгэм, сэтгэц-зан үйл;
  • 5.1.6.нөхөн үржихүйн эрүүл мэнд;
  • 5.1.7.нийгмийн эрүүл мэндийн лаборатори;
  • 5.1.8.нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээ.

Хэдийгээр өнгөрсөн жил тус хуулийг баталсан ч дээрх үйл ажиллагаанд зориулж тусгасан төсөв тэгш бус байгаад байна. Эрүүл мэндийн сайдын багцийн зардлын ангиллыг харахаар гол зүйл нь халдварт болон халдварт бус өвчлөлд дээр байна. Мэдээж тэр нь хүүхдүүдэд зонхилон тохиолдож байгаа өвчлөл. Үүнийг цааш судлахаар орчны эрүүл мэнд гэсэн ангилалд улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Тэгвэл хөдөлмөрийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, шим судлал, нийгэм, сэтгэц-зан үйл; нөхөн үржихүйн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн лаборатори, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээний хүрээнд төсөвт санхүүжилт тусгагдсан уу. 

Жил бүрийн өдийд хөндөгддөг утаа эрүүл мэндийн ноцтой асуудалд хамаарах уу. Хэрэв ноцтой байдал мөн юм бол хөрөнгө оруулалтаа тодорхой асуудал хуримтлагдсан салбарт тусгана гэсэн дүгнэлт Төсвийн тогтвортой байдлын зөвлөмжид байна. 

Төсөв алдагдалгүй батлах нь том зургаараа улс оронд хэрэгтэй боловч бид эмнэлэг рүү эм хэрэглэх бодлого руу явж байна. Бид нийгмийн эрүүл мэндийн хуультай болсон. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх том зорилго тавьж, нийгмийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах ёстой. Тэгэхээр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн салбарт төсөв тогтоох зэрэгт ямар зураглал, тооцоолол байна вэ” хэмээн асуулт асуув. 

ШИНЭ МЭДЭЭ