МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.12
Эдийн засаг, Худалдаа

Л.Мөнхбаатар: Төсвөө таньж, хумьчихсан тохиолдолд томоохон төслүүдээ дэмжиж байж ирэх жил эдийн засгаа өсгөнө

УИХ-ын чуулганы /2024.12.12/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Энэ танхимд сууж байгаа 81 гишүүн улсын төсвийг анх удаагаа батлах гэж байгаа юм. Парламентын 34 жилийн түүхэнд анх удаагаа төсвийг дахин батлах үйл явдал болж байна. Гэхдээ төсвийн хэлэлцүүлгийг харахаар 2 туйл руу явлаа. Эхний удаа бүх зардлыг ханая таная гэсэн чиглэл рүүгээ явсан. Харин энэ удаагийн хэлэлцүүлэг зардлуудыг хасахгүй байя гэж нутагтаа, салбартаа хачин их хайртай хүмүүс гарч ирсэн. Төсвийн зардлыг нэмэгдүүлье гэдэг тал руу маш их хэлэлцүүлэг өрнөлөө. Тэгэхээр энэ жилийн төсөв ер нь юу болов гэдгээ эргээд нэг харъя.ЗГ-аас бүсчилсэн хөгжлийг дэмжье. Аймаг орон нутгийн жижиг төсвүүдийгээ хасаад, бүсчилсэн хөгжлөө дэмжээд улс орныхоо хөгжилд  хувь нэмэр оруулах томоохон төслүүдээ санхүүжүүлэх төсвийг өргөн барьсан. үүнийг УИХ дэмжээд баталсан. Батлах явцад тодорхой нэр бүхий гишүүд шаар үлээгээд, шаардлага тавиад гараад ирсэн. 3,6 их наядаар зардлыг танах,төсвийг буцаах ийм шаардлага таввсан. Эрх зүйн хувьд буцаах боломжгүй учраас эцсийн хэлэлцүүлэг хийгээд баталсан.

За гэхдээ төсвийн тодотгол хийх тогтоолыг бас хамтад нь баталсан. Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан. Хориг тавьсан үндэслэлүүдийн нэг нь 12 дугаар сард төсвийн жил эхлэхээс өмнө, тодотгол хийх нь эрх зүйн хувьд маргаан гарч магадгүй учраас хоригийн хүрээнд энэ асуудлаа шийдүүлэх нь зүйтэй гэж ийм үндэслэл, агуулга тавьсан гэж бас харж байгаа юм. Ийм ч учраас УИХ хоригийг хүлээж аваад ЗГ-т буцаасан. ЗГ төсөв дахин өргөн бариад, бид хэлэлцээд батлах гэж байна. ЗГ-аас 2,4 их наядын танасан, алдагдалгүй ийм төсвийг одоо барьсан. Алдагдалгүй төсвийг эерэг талаас нь харж болно.Төсвийн тэнцлийг сайжруулах тодорхой зардлуудыг хасах, инфляцын дарамтыг багасгах зэрэг төсөвт нэг удаа тохируулга хийх гэдэг талаас нь бол эерэгээр харж болно. Гэхдээ сөрөг талууд байгаа гэдгийг хараарай.

Гишүүд алдагдалгүй төсөв гэхээсээ илүү үр ашигтай бага алдагдалтай төсөв батлах тал руугаа явбал яасан юм бэ гэсэн саналыг гаргаж байсныг та бүхэн маань харсан байх. Дэлхий дээр алдагдалгүй төсөв баталдаг 3 улс байдаг юм байна. Одоо манайх бол 4 дэх нь болж байгаа. Одоо ийм одоо тал руу явж байна. Бид алдагдалгүй төсөв батлаад явахаар том хөрөнгө оруулалтууд байхгүй, жижиг хөрөнгө оруулалтууд ч байхгүй сум орон нутагт сургууль цэцэрлэгийг оруулж ирж тавигдахгүй байгаа юм. Ер нь төсөв дотор сул зардал гэж байдаггүй Төсвийн хэмнэлтийн хууль ковидод гарсан их том хууль байгаа. Чанга хууль энэ хуулийн хүрээнд ерөөсөө сул зардал гэж байхгүй. Зардал болгоны ард ЗГ-ын үйл ажиллагаа, яам, агентлаг, аймаг, сумдын хэвийн үйл ажиллагаа явуулах ийм зардлууд л байгаа. Үүний тодорхой хэсгийг нь одоо 10-аас 100%,  50% 100% автоматаар хасчхаж байгаа. Ингэхээр үүний цаана тодорхой үйл ажиллагаа санхүүжилтгүй байна хийх ёстой ажлуудууд нь хийгдэхгүй үлдэнэ гэдгийг та нар маань анхаараарай. Ирэх онд төлөвлөж байсан, олон том хөрөнгө оруулалтууд хийгдэхгүй нь ээ. Үүний дотор 8 авто зам байгаа, 780км. Орон нутгийн боомттой холбох том замууд бас хийгдэхгүй байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын ашиглалтыг багасгасантай холбогдуулаад цэвэрлэх байгууламж, газрын тосны үйлдвэрийн тодорхой санхүүжилт ч гэсэн хасагдаж хумигдаж байна. Төсөвт хамгийн их таналт хийсэн төсвийг та бид нар баталж байна. Их хурлын гишүүдэд бас нэг хариуцлага гарна. Ингээд \. Улс орныхоо хөгжлийг авч явах боломжууд бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ