МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.12
Боловсрол

П.Сайнзориг: Яамдуудын чиг үүрэгтэй давхацсан зөвлөл хороодыг татан буулгах нь зөв

УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Гишүүд кнопондоо битгий хүрч өгөөч ээ. Төр данхайж байна. Төрийн байгууллагууд олширч байна хэмнэе, цөөрүүлье гээд яриад байгаа мөртөө энэ санал төсвийн байнгын хороон дээр уначихсан юм. Гишүүдэд нэг талдаа мэдээллүүдээ өгч чадаагүй. Хоёрдугаарт төрийн бодлого боловсруулах ажлыг яамдууд хариуцаж байгаа. Яамдуудын сайд буюу тухайлан бүр эрчим хүчний сайд байгаад байхад Эрчим хүчний реформын зөвлөл гэххүн байгуулж байгаа юм. Орон сууцын яам байсаар байхад дахиад орон сууцын зөвлөл байж байгаа юм. Салбар дундаа зохицуулалт хийх уялдуулах асуудал байж болно. Үүнүүнийгээ бид нар ЗГ дээрээ Ерөнхий сайдын захирамжаар ч юм уу шийдээд явчихдаг. Гэтэл сүүлийн үед төрийн албаны босго давдаггүй, эргээд ийм хүмүүсүүдийг цуглуулдаг яамдуудын хийсэн ажлуудыг бичиг явуулж авдаг. Авсан ажлыг нь зүгээр пи ар болгож хэлдэг. Иймд зөвлөл, хороо, комисс юу ч хурдлуулдаггүй хурдасгуур төв Бүтээмжгүй бүтээмжийн төв. Ийм зүйлүүд байна. Энэ нь өөрөө эргээд төрийн албыг муухай харагдуулж байгаа. Дээрээс нь яамдуудыг ажлаа хийж чадахгүй байгаа ч юм шиг. Тэнд байгаа залуучуудын санал. Тэгэхээр бид хариуцлагатай баймаар байна. Яамдуудын чиг үүрэгтэй давхцаж байгаа. Хуулиар байгуулсан нийгмийн даатгалын зөвлөл энэ тэртэй юу ч ярихгүй. Энэ төрийн байгууллага гэдэг чинь хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг болохоос биш тэр байгууллагад хууль дээр ямар ч чиг үүрэг байхгүй байж байхад хий хоосондахиад нэг машин унасан дарга, дахиад нэг байрны түрээс. Ж.Энхбаяр сайд ХААХҮЯ-аас гарсны дараа тэр байшинд нь ямар хороо орсон гэв. Бид наад захын ийм зүйлээс хэмнэхгүй байгаа шүү дээ. Тиймээс кнопдоо хүрэхгүй байж дэмжиж өгнө үү. Цаашдаа төрийн албаны хуулийгсайжруулах асуудал байна. Үнэхээр ур чадвартай залуучуудыг төрд ажиллуулдаг үүд хаалгыг нь жоохон нээж өгөх ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ