2024.12.11
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Түрээсийн байрны хувьд хавдарын эмнэлэгт зориулж нэг ийм боломж нээж өгсөн

УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:

Энэ түрээсийн байр түрээслэх ийм нэмэлт төсөв байхгүй. Санхүүгийн түрээсээр техник тоног төхөөрөмж авч хэрэглэх төсөв байхгүй учраас энэ заалт тэртээ тэргүй хэрэгжихгүй.Хавдрын эмнэлгийг энэ санхүүгийн түрээсийн тухай хуулиар одоо худалдаж авах гэж байгаа юм. Ойлгомжгүй тодорхойгүй, том үүд нээгдэх гээд байна шүү.

Тийм учраас ЗГ болгоомжлоод энэ тогтоол дээр нь дахиж найруулга гэдэг заалтыг оруулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл энэ удаа онцгой нэг удаа л энэ хавдарын эмнэлэгт зориулж нэг ийм боломж нээж өгсөн. Дахиж энэ санхүүгийн түрээс гэдэг энэ хуулиар ийм том объектыг үнэ өртөг нь ч тодорхойгүй хаана ямар байшин байгаа нь ч тодорхойгүй ийм зүйлийг бид нар урьдчилж төлөвлөнө гэдэг  нь буруу жишиг тогтоно. 

ШИНЭ МЭДЭЭ