МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.11
Эдийн засаг, Худалдаа

Ц.Мөнхтуяа: Боловсролын салбарын асуудал бол бүх хүнд хамаатай

УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: 

Манай боловсролын салбарын төсөв маш бага. Боловсролын салбар нь их том салбар шүү дээ. Ер гаруй мянган хүнтэй, сая гаруй хүүхэд суралцдаг. Боловсролын салбарын асуудал бүх хүнд хамаатай гэж ойлгож байгаа. Нэг хүүхдэд ноогдох хувьсах зардал 1-ээс 12 дугаар ангид бол ялгаатай. Нэг жилд 1,6 саяас 2,3 сая төгрөг байгаа. Үүнийг долларт шилжүүлэхээр 470-аас 600 ам.доллар. Жилд хүүхдүүддээ иймхэн мөнгө зарцуулж байна. Энэ бол ичгэвтэр тоо шүү. За тэгээд цэцэрлэгийн нэг хүүхдэд 2 сая 475 мянга ам.доллароор тооцвол 700 ам.доллар. Бүтэн жилд цэцэрлэгийн хүүхдэд 700 ам.доллар зарцуулж байна. Энэ бол үнэхээрийн ичгэвтэр тоо. Тийм учраас Боловсролын салбар дээр ДНБ-ийг 6%-д хүргэе гэдэг зарчмын зөрүүтэй санал оруулж байгаа юм. Боловсролд хайртай ухаалаг гишүүд минь бүгд дэмжээд өгөөрэй.

ШИНЭ МЭДЭЭ