С.Амарсайхан: Хүний эрхийн өдрийг тохиолдуулан та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сэтгэл тэнүүн амьдралыг хүсэн ерөөе.
2024.12.10
Хүний эрх

С.Амарсайхан: Хүний эрхийн өдрийг тохиолдуулан та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сэтгэл тэнүүн амьдралыг хүсэн ерөөе.

Хүний эрх гэдэг нь зөвхөн тунхаг үг, эсвэл үүргээ умартаж, эрхээ шаарддаг иргэний эрх бус харин хариуцлага, ёс зүй, хүлээсэн үүргээ биелүүлэхээс эхэлдэг гэдгийг бид ухамсарлах учиртай.

Өнөөдөр дэлхий нийт Хүний эрхийн өдрийг чухалчлан тэмдэглэж байна. Энэ өдөр бол иргэн бүрийн үндсэн эрх, эрх чөлөө, нэр төрийг хамгаалах, тэдгээХүний эрхийн өдрийг тохиолдуулан та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сэтгэл тэнүүн амьдралыг хүсэн ерөөе.рийг хүндэтгэх нь ардчилсан нийгмийн хөгжил, шударга ёсны үндэс гэдгийг сануулахын зэрэгцээ үүрэг хариуцлагыг давхар сануулдаг чухал өдөр билээ.

Иргэн хүний хувьд бид өөрийн эрхээ эдлэх нь бусдын эрхийг хүндэтгэх, иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлэх зүй ёсны шаардлага гэдгийг ойлгох нь чухал.

Зөвхөн эрхээ эдэлж, шаардахаас гадна үүрэг хариуцлагаа биелүүлэх нь хүмүүс хоорондын харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгоод зогсохгүй нийгэмд эв нэгдэл, илүү итгэлцлийг бий болгож байдаг
Монгол Улс хүний эрхийг хамгаалах, иргэдийн эрх чөлөө, тэгш байдлыг хангах чиглэлээр бодлогын олон чухал алхам хийж, олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой.

Төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, иргэн бүрийн үүргээ ухамсарласан оролцоо, хичээл зүтгэл хүний эрхийг бодит амьдралд нийцүүлэн хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Иргэн бүр хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлснээр бид нийтээрээ хүний эрхийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадна. Эрхээ эдлэх нь үүргээ биелүүлэхээс эхэлдэг гэдэг энэхүү зарчмыг ажил амьдралдаа хэвшүүлснээр бид эв эетэй, тэгш эрх, шударга ёс дэлгэрсэн нийгмийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

Хүний эрхийн өдрийг тохиолдуулан та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сэтгэл тэнүүн амьдралыг хүсэн ерөөе.
                           Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан

ШИНЭ МЭДЭЭ