2024.12.10
Эдийн засаг, Худалдаа
Х.Тэмүүжин: Эдийн засгийн үр ашиггүй, хойд хөршөөс хараат болох гэрээг дэмжихгүй
УИХ энэ сард Монгол улсын үндэсний үйлдвэрлэгчдээ нухчин дарах нэгэн олон улсын гэрээг соёрхон батлах гэж байна. Энэ бол Евро Азийн эдийн засгийн холбоотой байгуулах Чөлөөт худалдааны түр гэрээг соёрхон баталж, 2025 оны 1 р сарын 1 нээс ОХУ, Казакстан, Армен, Киргиз, Беларус зэрэг таван орноос 300 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүн татваргүй орж ирнэ. Үр дагавар нь хөл дээрээ арай ядан тэнцэж байгаа үндэсний үйлдвэрлэгч нар гаднаас татваргүй орж ирэх тэдгээр бүтээгдэхүүнд нам цохиулж дампуурна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа.
Үүн дээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийлжээ.