МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Бусдыг гадаад үзэмж, өмсөж зүүснээр дүгнэснийг эмэгтэй гишүүд эсэргүүцэж, ягаанаар ижилссэн"
2024.12.06
Улстөр

"Бусдыг гадаад үзэмж, өмсөж зүүснээр дүгнэснийг эмэгтэй гишүүд эсэргүүцэж, ягаанаар ижилссэн"

УИХ-ын эмэгтэй гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеээрээ ягаан өнгөөр ижилсжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл тайлбарлахдаа “2024 оны 11-р сарын 26-ны Улс тунхагласны баяр, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа ягаан өнгийн гадуур хувцас өмссөн нь олны анхаарал татаж, шүүмжлэлийн бай болсон.

Бусдыг гадаад үзэмж, өмсөж зүүснээр нь үнэлж дүгнэсэн энэ байдлыг эмэгтэй гишүүд эсэргүүцэж, эмэгтэйчүүд хамтдаа гэсэн утгыг илэрхийлж энэ удаа ягаан өнгийг сонгосон гэв.  

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Охид өсөж томроод иргэн болно, гэргий болно, ээж болно, бас эмээ болно. Бүсгүйчүүд инженер, эдийн засагч, хуульч, барилгачин, програмист, эмч, сувилагч, багш гээд бүх л мэргэжлийг эзэмшинэ, нийгэмдээ оролцоно, хөгжүүлнэ. Нийгмийн том бүтээгч бүлэг. Тэд, бид шийдвэр гаргалцах эрхтэй. Тэгж гэмээнэ бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн орчин тэнцвэржиж, урагшилна, хөгжинө.

Улс, нийгмийн төлөө чадамж, зүрх зоригоо зориулахаар шийдсэн бүсгүйчүүдээ сошиалаар худал, үндэслэлгүй гүтгүүлж, утгагүй доромжлуулж, шантаажлуулахаас хамгаалцгаая хэмээн УИХ-ын эмэгтэй гишүүд  дуу хоолойгоо нэгтгэсэн. Харьцуулж, барьцуулж, сугалж авч “нухах, нүдэх, балбах” хэрэггүй” хэмээн бичжээ.

ШИНЭ МЭДЭЭ