МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Нийгмийн ажлын тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2024.12.10
Эрүүл мэнд

“Нийгмийн ажлын тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын эмэгтэй гишүүдийн өргөн барьж буй “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийн цуврал хэлэлцүүлэг боллоо. 

Энэ хүрээнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуультай хамтарч эхний хэлэлцүүлгээ амжилттай зохион байгуулжээ.

Тус уулзалтад эрүүл мэндийн нийгмийн ажлын төгсөгчид, эрдэмтэн багш нар болон энэ салбарт олон жил ажилласан нийгмийн ажилтан, судлаач, оюутнууд цуглаж хуулийн төсөлтэй танилцан санал солилцсон байна.

Цаашид боловсрол, хүүхэд хамгаалал гэх мэтчилэн салбар салбарын нийгмийн ажилтнуудтай дараагийн хэлэлцүүлгүүдээ хийнэ.

D-parliament сайтад хуулийн төсөл маань байрших үед нээлттэй санал хүсэлтээ өгөх боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ