МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.09
Эдийн засаг, Худалдаа

П Сайнзориг: Төсөв гэдэг бол хүний эрхийг хангах бодлогын бичиг баримт!

УИХ-ын Хууль, зүйн байнгын хорооны 2024-12-09-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

Ерөнхийлөгчийн хоригийг аваад төсвийг буцаахад боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн салбараас "битгий тана" гэдэг зүйлийг л гуйсан. Энэ зарчим бол хэзээд байх ёстой. Төсөв гэдэг бол нэг компанийн төсөв баталж байгаа юм шиг ашиг алдагдлыг нь тэнцүүлдэг зүйл биш. Энэ нь хүний эрхийг хангах, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах бодлогын бичиг баримт. Эрүүл мэнд боловсролын салбарын төсөв гэдэг бол Монгол Улсын хөгжлийн төсөв. Эдгээрээс хасах нь тухайн салбарын үйл ажиллагаанууд доголдох эрсдэл рүү оруулж байгаад туйлын харамсалтай байна. 

Хүүхдийн хүмүүжил хүүхдийг төрөхөөс 100 жилийн өмнө эхэлдэг гэсэн Английн зүйр цэцэн үг бий. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн одоо байгаа орчин ямар байна, түүгээр хүүхэд хүмүүждэг. Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны цаана гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, хүний эрхийг хангах, шударга ёсыг тогтоох зүйл байдаг. Ингээд зарчим алдагдаад орж ирж байгаад харамсалтай байна! 

ШИНЭ МЭДЭЭ