МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн О.Саранчулуун хувиараа бизнес эрхэлдэг ХБИ-ийн төлөөлөлтэй уулзав
2024.12.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн О.Саранчулуун хувиараа бизнес эрхэлдэг ХБИ-ийн төлөөлөлтэй уулзав

УИХ-ын гишүүн О.Саранчулуун хувиараа болон гэрээрээ бизнес хийдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзжээ.

Энэхүү уулзалтыг О.Саранчулуун гишүүн болон “Тус Дэм Холбоо”, ХБХХЕГ-ын дарга З.Бауыржан нар хамтран зохион байгуулсан аж. Эл уулзалтыг илүү үр дүнтэй, шийдэлтэй болгох зорилгоор 4 бүлэгт ангилсан байна.

О.Саранчулуун гишүүн хэлэхдээ “Зүгээр уулзаж асуудлуудаа тойруулж ярьж байгаад гаралгүйгээр үр дүнтэй санал солилцохыг хичээж сэдвээ 4 бүлэгт ангилж ярилцсанаар бидний уулзалт эхлэв. 

Бүлэг тус бүр 1 цаг гаран асуудал, саналаа хэлэлцсэний дараа бүлгийн төлөөлөл гарч ирж самбар дээр бичсэн саналуудаа тавилаа.

Цаашид хамтын ажиллагаатай байх үүднээс фэйсбүүк групп нээсэн” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

ШИНЭ МЭДЭЭ