2024.12.06
Эдийн засаг, Худалдаа
О.Батнайрамдал: Улс төржилтөөс болж мега төслүүдийн урагшлах боломж ухарлаа
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
2025 оны төсвөө, хоёр дахь удаагаа бүгдээрээ хэлэлцэж байна. За бас нэлээн улс төржилт боллоо. Үр дүнд нь бид 2,3 их наяд төгрөгийн зарлагаа хаслаа. Гэхдээ энэ удаагийн төсвийн өөрчлөлт зөвхөн энэ удаагийн төсөв биш шүү. Үүний үр дагавар нь дараа, дааргийн жилүүдэд харагдана. 2,3 их наяд төгрөгийн урсгал зардал хасаж байгаа үүний 63% нь хөрөнгө оруулалтын зардлаа хасаж байгаа шүү Урсгал зардал ерөөсөө 31% л хасагдаж байгаа. Тэгэхээр 1 зүйлийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орно гэж тооцоолж байсан, энэ хойшилно. Улаанбаатар хотын саарал ус боловсруулах үйлдвэр хойшлох нь байна. Үүнийг бүгдээрээ том зургаар харж, дүгнэлтээ сайн хийх хэрэгтэй.
Мега төсөл дээр эдийн засаг явж ирсэн. 2009 онд Оюутолгойн гэрээ зурагдсан. Энэ мега төсөл урагшилснаараа дөрөвхөн жилийн дотор нэг хүнд ноогдох ДНБ 1500-аас 4 мянга болж 2,7 дахин тэлсэн байдаг. Тэрнээс хойш 2012-оос дахиад дараагийн 10 жилдээ 22 он хүртэл нэг хүнд ноогдох ДНБ 4 мянга дээрээ очоод гацчихсан. Үүнийг зарим орнуудад Миллинком чрап буюу ингээд бас нэг хавханд орчхож байгаа юм. Бид 10 жил хавханд орж ирсэн. Мега төслүүдээ урагшлуулж чадаагүйн үр дагавар энэ. Ганцхан санхүүжилтээ олсон газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ мега төслийг өнөөдөр дахиад л хойшлуулчихлаа.
Эдийн засгийн өсөлт 8% гэж гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр хэнийг хуурч байгаа юм 8% байхгүй. Энэ хавхнаас гарахын тулд төсвийн бодлого, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мега төслүүдээ урагшлуулахаар урагшаа 2 алхсан. Гэтэл өнөөдөр буцаад арагшаагаа 2 алхлаа. Үүнээс болж дараа дараагийн жилд ямар үр дагавар гарах вэ?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.