МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.06
Эдийн засаг, Худалдаа

Д.Энхтүвүшин: Алдагдалгүй төсөв орж ирж байгаа нь асар том өөрчлөлт, шинэчлэлт хийх боломжуудыг нээж буй хэрэг

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Төсвийн төслийг даруй хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн саналтай байна. Алдагдалгүй төсөв орж ирж байгаа нь асар том өөрчлөлт, шинэчлэлт хийх боломжуудыг нээж байгаа юм. Улсын төсвийн зардал багасаад ирэхээр жишээлбэл, сангууд нийслэлийн болон аймгуудын төсвүүд дээр ч гэсэн иймэрхүү байдлаар хандах нь илүү бүтээмжээ сайжруулах боломжуудыг нээж байна. Мөн төсвийн урсгал зардлуудыг сайжруулах ТӨК-иудын бүтээмжийг сайжруулах гэххчилэн асар олон давуу талуудыг энэ төсөв дээр авчирна.

Төсвийн зарлагыг алдагдалгүй болгосноор эдийн засгийн хөгжил саарах юм шиг буруу ойлгож болохгүй. Эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшлийн бусад гадаадын хөрөнгө оруулалт гэх мэтчилэн бололцоо боломжууд байгаа. Тэгэхээр энэ нь бодлого руу шилжих том алхам юм. Тэгээд дэлхий дээр алдагдалгүй төсөв баталдаг 14 үндсэн шалтгаан байдаг юм байна лээ.

Алдагдалгүй төсөв батлах, эдийн засгийг илүү хурднаар  хөгжүүлэх гол хөдөлгүүр болсон хувийн хэвшлийг дэмжих бололцоо байгаа. Хувийн хэвшлийг дэмжихэд хамгийн том зүйл нь татварын асуудал. Тэгэхээр төсөв ашигтай болоод ирэхээр буцаагаад татвар дээр төсвийн бодлого, боломжууд ч илүү нээгддэг.

ШИНЭ МЭДЭЭ