МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.06
Эдийн засаг, Худалдаа

Х.Булгантуяа: Энэ цаг үед гишүүд улс төржих шаардлага байхгүй

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Энэ цаг үед гишүүд улс төржих шаардлага байхгүй

Гишүүдээс нэг хувийн сургуулиуд, хувийн эмнэлгүүд мөнгө аваад байна үүнийг болиулмаар байна ч гэдэг юм уу хувийн хэвшил рүүгээ дайрсан санал цухалзаад байх юм. Хэрвээ ингэх юм бол төр бүгдийг хийдэг нийгэм болно шүү. Бид ардчилсан нийгмийг зах зээлийн эдийн засгийн жишгээр хөгжүүлнэ. Төр заримаас нь татгалзаад хувийн хэвшил ашгаа олж, хувийн хэвшил маань бэхжээсэй гэж бодож байгаа бол үүнээсээ татгалзах хэрэгтэй. Энэ талаар эрх зүйн реформууд хийж, эхнээсээ ашиг олж л байгаа. Төр бүгдийг нь хийе гэвэл төсөв даахгүй.

2017 онд эдийн засаг 2016 оны 3 дугаар улиралд хасах гарч байсан. 2017 онд бид Валютын сангийн хөтөлбөрт орж, төр  бүсээ чангалсан. Тэр шийдвэрүүдийг хамтдаа гаргаж байсан зарим гишүүд сууж байна. Аймаг орон нутагт бараг орон нутгийн хөгжлийн санд нохойгоо алах мөнгөгүй боллоо шүү дээ гэж ярьж байсан цаг үе байсан. Тийм болтол нь бид нар чангалж байсан. Төрийн албан хаагчдыг 2 төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад оронд нь ганцханыг авна гэдэг шийдвэр хүртэл бид нар гаргаж байсан. Зарим татваруудыг нэмж байсан НДШ-ийн хувь хэмжээг нэмж байж нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж байсан. Валютын сангийн хөтөлбөрт дахиад орох нэг их тийм хол биш.

2019 онд арай гэж нэг эдийн засаг сайжраад Валютын сангийн хөтөлбөрөөс гарангуут бид нар цар тахалтай нүүр тулсан. Тэр үед бол ерөөсөө л эрүүл мэндээ хамгаалъя иргэдийн амьжиргааг жоохон дэмжье гэдэгт л бүх зүйл чиглэгдсэн. Тэгээд түүний дараагаар арай гэж эдийн засгаа тэлэх гэж байсан энэ цаг үед хэт улс төржих юм бол эсрэгээрээ үр дагавар гарна.

ШИНЭ МЭДЭЭ