2024.12.05
Эдийн засаг, Худалдаа
П.Сайнзориг: Хувийн хэвшлийг дэмжих боломж олгох хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2024.12.05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд судлаачид байгаа гэдэг. Заримдаа гадаад, дотоод нөхцөл байдлыг бололцож, шийдвэр гаргах өмнө нь Сангийн сайд байсан хүмүүс энэ зөвлөлд орох боломжийг нээж өгмөөр байгаа. Хаа хаанаа ойлголцох хэрэгтэй. Нэг тал нь тоо ярьдаг, нөгөө талдаа улс төрийн алхам хийе гэсэн зориг байгаа.Үүн дээр буруу зөрүү мэдээлэл өгснөөр асуудал үссэн. Иймд цаашдаа анхаарах хэрэгтэй.
Татварын бус орлогыг боломж байвал багасгах хэрэгтэй. Төрд буй аж ахуй нэгжүүдийн үр шимийг нэмэгдүүлмээр байна. Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглалыг хэрхэн сайжруулах гэж байгаа талаар олон нийтэд мэдээлэл хүргээрэй. Үүнийг хувийн хэвшил анзаарч, хүлээж байгаа.
Аль хэсгээс Засгийн газар, төр гарах гэж байна. Ямар бодлого барьж ажиллахаа эртхэн хэлж байвал хувийн хэвшилд бизнесээ тэлэх боломжийн бүрдүүлэх юм. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль зэрэг зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Төсвийн хүрээний мэдэгдлээс зарлагаа багасаж байгаа тохиолдолд хувийн хэвшлийг энэ бүтээн байгуулалт,үйл ажиллагаанд оролцох боломжийн Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль, Уул уурхайн хуулиар чөдөрлөсөн байгаа нээж өгмөөр байна. Газрын ховор элементийг олборлоход банк нэг талдаа ажлаа хийсэн бол энэ ажил явахгүй.Уул уурхайн компаниудыг орон нутгийн иргэдийн дэмжлэг авахын тулд АМНАТ-ын тодорхой хувийг тэнд үлдээх,тухайн төсөл хэрэгжүүлэгч компани 25 хувийг эхлээд сумын иргэдэд, тэд эндээс авахгүй гэвэл аймгийн иргэд, Монгол Улсын иргэдэд гэх мэт олон нийтийн компани бодлогоор гаргаж байж, цаашдаа уул уурхайн компани нөлөөллийг нэмэгдүүлмээр байна. Ер нь төрийн өмчийн компани засаглал,уул уурхайн салбарын бодлогыг хэрхэн явуулах гэж байна. 2028 онд ашиглалт орох нефтийн үйлдвэр,цэвэрлэх байгууламж ашиглалт орох уу?
Түүний асуултад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2024.12.20