МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
2024.12.04
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

2024.12.04-ний өдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсэг хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Тус ажлын хэсэг нь АҮББХ-ны 2024.10.30-ны өдрийн хуралдаанаар “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл сонссоны дагуу 2024.11.13-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ба 2024.11.19-ний 06 дугаар тогтоолоор үйл ажиллагааны удирдамжийг баталсан юм.

ШИНЭ МЭДЭЭ