2024.12.04
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Үсчин, гоо сайханчдын УАШТ 44 жилийн дараа Дархан хотод болжээ
Үндэсний улсын аварга шалгаруулах үсчин, гоо сайхан, хумс, дизайн урлалын XXVI их наадам Дархан хотод 44 жилийн дараа зохион байгуулагдсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэв.
Монголын үсчин, гоо засалчдын анхдагчдын холбоо санаачилж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.
Тэмцээнд Улаанбаатар хот, 15 аймгийн 180 гаруй оролцогч 23 төрөлд шилдгүүдээ шалгаруулахаар ур чадвараа сорин өрсөлджээ.
2024 оны 10 дугаар сард Камбож улсад зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс 18 медаль, цомын эзэд болж эх орныхоо нэрийг дуурсгаж байсан юм.
ШИНЭ МЭДЭЭ
Бод малын сургалтын эмнэлэг байгуулна
2024.12.14
ХХААХҮЯ, Төрийн банктай хамтарч ажиллана
2024.12.06
Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолно
2024.11.21