2024.12.03
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Н.Батсүмбэрэл: Казахстан улс дэлхийн ураны батлагдсан нөөцийн 14 хувийг бүрдүүлдэг
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоор ахлуулсан УИХ, ЗГХЭГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Казахстан Улсад томилолтоор ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл багтсан бөгөөд тэрбээр “Казахстан нь дэлхийн ураны батлагдсан нөөцийн 14 хувийг бүрдүүлдэг бөгөөд 1996 оноос Францтай хамтран уран олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.
Өмнөд Казахстаны нутагт байрлах Торткудукийн бүлэг ордоос Катко, КазАтомПром компани газар доогуур уусган олборлох (ГДУО) аргаар уран олборлож, түүнийгээ эцсийн бүтээгдэхүүн буюу "саарал нунтаг" (шар биш) болгон гарган авч, түлш боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг.
Уран олборлож буй газар ард иргэддээ ээлтэй байдлаар үйл ажиллагаа явуулдаг болохыг харлаа.
Тухайлбал:
- Ажиллах хүчний 90 хувь нь Казак иргэд, мэдээж орон нутгаас олон байгаа,
- Далд уусган олборлох арга хэрэглэдэг учраас ил, задгай гол, нуур бохирдуулах, тэндээс ус хэрэглэх шаардлагагүй. Гол, ус ч харагдсангүй.
- Улс, муж (аймаг), сум (тосгон)-д татвар болон бусад хэлбэрүүдээр хөрөнгө оруулалт хийдэг” хэмээн мэдээлэв.
ШИНЭ МЭДЭЭ
Хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2024.12.20
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Н.Батсүмбэрэл: Ураны төсөл урагшилна
2024.11.21