2024.12.03
Эдийн засаг, Худалдаа
Ц.Мөнхбат: Төсвийн орлого дээр өөрчлөлт орсон уу
УИХ-ын чуулганы /2024.12.03/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
Цаашдаа Төсвийн хуулийг хэрхэн хэлэлцэхээ шийдэх хэрэгтэй. Засгийн газар, засгийн газрын гишүүдийг хариуцлагажуулах ёстой. Мөн мэдрэмжтэй ажиллах шаардлагатай. 93 их наяд төгрөгийн төсөв батлах гэж байна. Иргэдийн бухимдлыг төрүүлсэн цөөхөн төсвөөс болж өнөөдөр ийм байдалд хүрсэн. Засгийн газар оруулж ирсэн төсвөө хайрцгаас гаргахгүй гэж зүтгүүлсэн байх.
Уг нь 18 тэрбумын ваучер,20 тэрбумын бяслагийн үйлдвэр,1,9 их наяд төгрөгийн бусдаар гүйцэтгэх ажил ойлгомжгүй байсан. Энэ асуудал дээр анхаарсан бол өдийд ийм байдалд хүрэхгүй байсан болов уу. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг хэр хүлээн авч байна. Зардал дээр өөрчлөлтүүд орно, алдагдлыг бууруулах учраас. Орлого дээр өөрчлөлт орсон уу.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.