2024.11.29
Эдийн засаг, Худалдаа
Х.Булгантуяа: Төсвийг дахин боловсруулаад өргөн барихаас өөр аргагүй
УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
УИХ хоригийг хүлээж аваад ажиллаад явна гэх юм бол энэ дэгийг хүлээж авах ёстой байсан харамсалтай нь УИХ үүнийг дэмжихгүй ээ гэж байгаа бол Засгийн газар руу буцаагаад ажиллуулахаас аргагүй. Цаг хугацааны хувьд шахаж ажиллахгүй бол орон нутгийн төсвөө хэлэлцэж батлахгүй бол амжихгүй нь тэгэхээр Засгийн газраас аль болох яаралтай өргөн барих юм бол бид нар яаралтай хэлэлцэх бүрэн боломжтой. Сэтгэл нь ханахгүй байгаа юм шиг хандмааргүй байна хэдхэн хоногийн дараа он гарах гэж байна таг зогсож болохгүй. Тиймээс Засгийн газар дахин боловсруулж буцааж оруулж ирэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрлээ.
ШИНЭ МЭДЭЭ
БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024.12.02