2024.11.28
Улстөр
А.Ганбаатар:Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хойшлуулахыг дэмжинэ
УИХ-ын чуулганы /2024.11.28/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахыг хойшлуулах асуудлыг дэмжиж байна. Учир нь олон нам зэрэгцэн орших, дээрээс нь олон ургалч үзлийг дэмжиж буй үндсэн хуулиараа бид, ардчилсан байдлаар хандаж байгаа бол тодорхой санал гаргасан намуудын саналыг хүлээн авах ёстой.
Энэ хуульд зохицуулагдаагүй маш олон зүйл бий. Сонгууль болохоор л сум, баг дээр гэр бүлийн хоёр талцаад явж байдаг ч тал бий. Тэгвэл анхан шатан дээрээ намын гишүүнчлэлийг хэрхэх вэ? Гэр бүлийн болон нийгмийн анхны нэгж хэмээн үзвэл улс төрөөс болж асуудал үүсдэггүй байх ёстой. Хугацааны хувьд ажлын хэсэг дээр бодит санал гарах юм шиг байна. Тодорхой хугацааг тавих байх. Эргэж харах асуудал нэлээн байна. Тиймээс улстөрийн намуудын санхүүжилтийн асуудлыг ч гэсэн эргэн харах ёстой. Иймд хугацааны хувьд хойшлуулсан нь зүйтэй хэмээн үзэж байна!
ШИНЭ МЭДЭЭ
Их хурлын гишүүн бол ард түмний "зарц" юм
2024.12.30
ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛ АРД ТҮМНИЙ "ЗАРЦ" ЮМ
2024.12.26