МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Энхтүвшин: Төрийн байгууллага дахь 10 хүний 2 нь ажлаа хийдэг учраас бүтцийг нь өөрчилж, зардлаа танах ёстой
2024.11.27
Эдийн засаг, Худалдаа

Д.Энхтүвшин: Төрийн байгууллага дахь 10 хүний 2 нь ажлаа хийдэг учраас бүтцийг нь өөрчилж, зардлаа танах ёстой

Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явдаг томоохон хөдөлгөгч хүч болох ААН-үүд өдгөө 540 тэрбум төгрөгийн өртэй.

Ирэх оны төсвийг данхар чигээр нь баталбал бизнес эрхлэгчдийг хүнд нөхцөлд оруулж, зарим тохиолдолд үүдээ барихад хүрнэ гэдгийг хөдөлмөр эрхлэгчид УИХ-ын гишүүн Энхтүвшинд учирласан удаатай. 

Иймээс 2025 оны төсвийн зардлыг багасгаж, хувийн хэвшлүүдтэй өрсөлдөхгүй байх, үр ашиггүй олон зардлаа танах саналыг тэрбээр гаргасан ч төсөв данхар хэвээрээ батлагдсан. Түүний хувьд бизнес эрхлэгчдийн зовлон жаргал, тэдэнд ирдэг дарамт шахалт юу байдаг вэ гэдгийг хамгийн сайн ойлгох нэгэн. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгчийн ширээнээс Их хурлын танхимд хүрсэн чин хүсэл нь бизнес эрхлэгдийг дэмжих, татварын дарамтыг багасгахад төрийн бодлогоор нөлөөлж, таатай орчин бүрдүүлэхэд оршиж буй.

Ийм учир УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа тэргүүтэй гишүүд төсвийн хуульд тодотгол хийхийг шаардсан. Ингэснээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан билээ. УИХ-аар төсвийн хоригийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 89 гишүүний 70 нь дэмжсэн бөгөөд түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй парламент Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авсан нь энэ. 

Хэдийгээр Д.Энхтүвшин гишүүн МАН-ын жагсаалтын эхний аравт багтаж, Их хуралд сонгогдсон ч Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төслийг алдаа завхралыг удаа дараа шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлсэн нь өдгөө төсөв дахин хэлэлцэх боломжийг нээлээ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх татварын дарамт багасах, өрхийн бодит орлого нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх юм. 

Д.Энхтүвшин гишүүн аж ахуй нэгжийн эрх ашгийг дэмжиж, ард түмний элч төлөөлөгч байх эрх үүргээ гишүүд мартаж болохгүй гэдгийг удаа дараа сануулсаар байгаа.

Тэрбээр хэлэхдээ “Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байхад Засгийн газрын тэргүүн нь 20 орчим УИХ-ын гишүүнтэй хамт үзэсгэлэнд оролцоод явж байна. Болохгүй бүтэхгүй байгаа бүх асуудлын эхлэл нь төсөв томрох, төр данхайх.

Бидний худалдан авдаг бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд бодит орлого багасна. Тэгэхээр ядаж төсвийн урсгал зардлаа нэмэхгүй байхад анхаарч ажиллаач ээ гэж гуйсан. 

Төсөв хэлэлцэж байгаа ажлын хэсэг, байнгын хороог муу ажиллаж байна гэх нь өрөөсгөл. Учир нь энэ төсвийг Засгийн газар оруулж ирдэг. Тэр том тооны цаана хэний ямар аж байдал байгааг мэдэхгүй. Иймд Засгийн газар иргэдэд өгсөн амлалтандаа хүрэхийн тулд өөрсдөө идэвх санаачилга гарган төсвийн урсгал зардлаа багасгах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн. 

Тодруулбал, бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ гэсэн бүлэгт 1.9 их наяд төгрөг тусгагдсан ч нарийн задаргааг харах боломжгүй оруулж ирсэн. Ажлын хэсгээс тодруулж асуухаар хүүхэд хуурч байгаа мэт хариулт өгдөг гэдгийг түүний хувьд шүүмжилж байв. Мөн түүнчлэн төсвийн зардлаа 3.6 их наядаар танах боломжтойг хэлж буй. Түүний хувьд хөгжлийн хөрөнгө оруулалтыг гацаах гэсэнгүй. Үр ашиггүй зардлаа хасаач ээ гээд байгаа. 

Мөн тэрбээр “Төсвийн зардал гэхээр хамгийн түрүүнд ярих ёстой зүйл бол төрийн албаны бүтэц, зохион байгуулалт. Төрийн байгууллагуудаар ороод үзэхэд 10 хүний хоёр нь ажил хийж байдаг. Тэдгээрийн зөвхөн цалин, нийгмийн даатгалд л 1.2 их наяд төгрөг төсөвлөгдсөн. Энэ мэт үр ашиггүй, олон зардлаа Засгийн газрын түвшинд эргэж харах ёстой” гэдгийг дахин дахин сануулсаар. 

Бүхэлд нь хориг тавьсан 2025 оны улсын нэгдсэн төсвийг том зургаар нь харж, гишүүдийн гаргаж буй саналыг ажлын хэсгийнхэн ажил хэрэг болгоход бизнес эрхлэгчид болон энгийн иргэдэд чухал нөлөөтэй.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0090
Controller Execution Time ( User Module / Page )  0.4481
Total Execution Time  0.4572
  GET DATA  
$_GET['id']   11562
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,721,736 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/97766
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11562' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11562' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11562 
0.0002   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11562'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11562' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11562 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11562' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '97766' 
0.4284   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11562 OR `map`.`user_id` = 11562) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)