2024.11.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян үргэлжилж байна
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тохиодог.
Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ / National Center Against Violence NGO-өөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж байсан түүхтэй.
Одоо ч НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байна.Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний Хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” уриан дор аяныг үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүлж байна.
УИХ-ын гишүүн А.Аринузаяа:
А.Ариунзаяа гишүүн сүүлийн 8 жил судалгаа, бодлого төлөвлөлт, зохион байгуулалт зэрэг ямар нэгэн байдлаар энэхүү ажилд гар бие оролцож яваа юм. Тэрээр жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх сэдвээр үг хэллээ. Илүүтэй тоон мэдээлэл дээр үндэслэн ярьсан юм.
"Хүчирхийллийн нүцгэн үнэн" судалгааг статистикийн дарга байхад бид гүйцэтгэн үр дүнг 2018 онд зарлаж байсан. Бие махбодын, бэлгийн, эдийн засгийн, сэтгэл санааны хүчирхийлэл, хянах зан үйл зэрэг хүчирхийллийн төрөл бүрийн хэлбэрүүдийн талаар...
Судалгааны гол үр дүн:
- Эмэгтэйчүүдийн 57.9% нь хүчирхийллийн хэлбэрүүдээс аль нэгд нь юмуу эсвэл хэд хэдэн хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн байсан.
- Мөн тэдний 31.2% нь бие махбодын болон / эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан.
- 10 эмэгтэй тутмын нэг нь бусдын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 15 нас хүрэхээсээ өмнө өртөж байсан.
- "Сайн эхнэр санал нийлэхгүй ч нөхрийн шийдвэрийг дагах ёстой" гэж 60 хувь хариулсан.
- Нийгэм, эдийн засгийн статусаас үл хамааран 4 эмэгтэй тутмын нэг нь “хэрэв эхнэр нь үнэнч бус байвал нөхөр нь цохиж, зодож болно” гэдэгтэй санал нийлсэн байсан.
Энэ тоон үзүүлэлт одоо хэрхсэн бол гэдэг сонин...
ШИНЭ МЭДЭЭ
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцлоо
2024.08.23