2024.11.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Хүний хөгжлийн хамгийн чухал үе болох хүүхэд насны хөгжлийг дэмжих юм
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хуралд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд
- “Төрийн бодлогын хэрэгжилт, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын асуудлууд”
- “Хүүхдийн хөгжил, нийгэм сэтгэл зүйн асуудлууд”
- “Хүүхдийн хөгжлийг дэмжих орчин, үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлууд” гэсэн 3 чиглэлээр нийт 24 илтгэлийг хэлэлцүүлсэн байна.
Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд анхаарч ажиллаж буй энэ цаг үед Монголын Хүүхдийн ордноос “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-III” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж шинжлэх ухаанчаар хандаж байгаад талархалтай байна.
Хүний хөгжлийн хамгийн чухал үе болох хүүхэд насны хөгжлийг дэмжих, хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон танин мэдэхүй, оюун ухааны, бие махбодын хөгжлийн хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулах үүднээс эрдэмтэн, судлаачид, багш нар, холбогдох салбарын мэргэжилтнүүдийн туршлага, судалгаа шинжилгээний үр дүнг хэлэлцэх нь зүйтэй юм.
ШИНЭ МЭДЭЭ
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцлоо
2024.08.23