2024.11.21
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолно
Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан арваннэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо болж байна.
Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монголын хэсгийн дарга Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнамын хэсгийн дарга Ле Минь Хоан нар ахалж байгаа юм.
Ж.Энхбаяр сайд тус улсад ажиллах үеэрээ Вьетнам улс дахь бизнесийн төлөөллийг Элчин сайдын яамны байранд хүлээн авч уулзаж, санал бодлыг сонссон байна. Түүнчлэн Ханой хотод болж байгаа олон улсын хөдөө аж ахуйн “AГРО ВЬЕТ-2024” үзэсгэлэнд манай улсын 10 гаруй ААН оролцож буй.
Хуралдааны үеэр Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх чиглэлд хамтран ажиллараар санал нэгдлээ.
Тэр дундаа Монгол Улсаас Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолж, Вьетнам Улсаас Монгол Улсад сайн чанарын цагаан будаа импортлохоор тохирсныг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэв.
ШИНЭ МЭДЭЭ
Бод малын сургалтын эмнэлэг байгуулна
2024.12.14
ХХААХҮЯ, Төрийн банктай хамтарч ажиллана
2024.12.06
Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолно
2024.11.21