Сайд Л.Энх-Амгалан ХОНКОНГИЙН АЛБАН ЖУРМЫН ХУРИМТЛАЛЫН САНГИЙН ЗАХИРАЛ АЕША ЛАУТАЙ УУЛЗЛАА
2024.11.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Сайд Л.Энх-Амгалан ХОНКОНГИЙН АЛБАН ЖУРМЫН ХУРИМТЛАЛЫН САНГИЙН ЗАХИРАЛ АЕША ЛАУТАЙ УУЛЗЛАА

Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн тэтгэвэр, Нийгмийн хамгаалал, Баялгийн сан сэдэвт Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Хонконгийн албан журмын хуримтлалын сангийн захирал Аеша Лаутай уулзлаа.

Хонконгийн тэтгэврийн сангийн тогтолцоо нь 2000 оноос хэрэгжиж эхэлсэн. Нийгэм, эдийн засгийн байдал огцом сайжирч, иргэдийн насжилт нэмэгдэн, хүүхдийн тоо буурах болсноор тэтгэврийн ХУРИМТЛАЛЫН ТОГТОЛЦООГ нэвтрүүлэх шаардлага үүсжээ.

Тус тогтолцооны дагуу Хонконгийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг нийт 12 итгэмжлэгдсэн байгууллага хариуцан ажиллуулдаг.

Нийт 4.7 сая орчим иргэн, 360 орчим мянган ажил олгогч тус санд мөнгөн хөрөнгө төвлөрүүлж байна. Нийт төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 1.1 их наяд Хонконг доллар /141 тэрбум орчим ам.доллар/ хүрсэн бөгөөд жилдээ 2.5 хувийн ашигтай хөрөнгө оруулалт хийдэг.

Тус тогтолцооны дагуу Хонконгд 60 хоногоос илүү хугацаанд хөдөлмөр эрхэлж буй ажилтан, ажил олгогч нар тус ажилтны сарын цалингийн 5 хувийг тус бүр тус санд байршуулах зохицуулалттай юм. Хонконгийн иргэд 65 нас хүрсэн тохиолдолд тус санд хуримтлагдсан хөрөнгийг захиран зарцуулах эрх нээгддэг. Зарим онцгой тохиолдолд 60 нас хүрсэн иргэн тэтгэвэрт гарах боломжтой.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлогын томоохон шинэчлэлийн нэг ТЭТГЭВРИЙН РЕФОРМ үзэл баримтлалыг танилцуулж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд бодлогын зөвлөмж өгөх, Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохирлоо.

ШИНЭ МЭДЭЭ