2024.11.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
А.Ариунзаяа: Төр өөрөө хуулиа хэрэгжүүлж, дагаж мөрдөх ёстой
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2024.11.20/-ны өдрийн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах саналыг хэллээ.
АНУ-ын 78 настай Ерөнхийлөгчийн анхны хийсэн томилгоо нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь Сьюзи Уайлс гэх 67 настай эмэгтэй байгаа. Хөгжингүй улс орныг харахаар Япон улсын улс төрчдийн дундаж нас нь 50,60 байна. Бусад өндөр хөгжилтэй улс орныг авч үзэхээр, маш идэвхтэй нийгмийн цөм ачааллыг үүрч, авч явж байгаа хүмүүс 50,60 насныхан байна. Гэтэл манай улсын хувьд байгаль, цаг уур, орчин нөхцөл хүнд учраас дундаж наслалт бага байдаг. Тэтгэвэрт эрт гардаг. Цэргийн тэтгэврийн хувьд эмэгтэйчүүд 42 нас,эрэгтэйчүүд 47 настай тэтгэвэрт гардаг. 4 ба түүнээс дээш хүүхэдтэй бол эмэгтэйчүүд 50 настай тэтгэвэрт суудаг.
Ер нь эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60, төрийн албанд 65 нас хүртэл ажиллаж болно гэх мэт бодлого бий. Манайхан эрт тэтгэвэрт гарахыг бодож байгаа нь хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаагаас шалтгаалж байгаа юм. Гэхдээ бусад улс орны энэ туршлагаас судлах хэрэгтэй байна. Түүнчлэн Ахмадын сангийн гол зорилго нь ахмадуудыг амрарч, сувилалд гаргадаг, бүх асуудлыг шийдвэрлэдэг. Харьяалалгүй ахмадууд тухайн оршин суугаа газрынхаа харьяанд орж энэхүү үйлчилгээг авдаг. 2017 онд батлагдсан энэ хууль одоо хүртэл хэрэгжихгүй байна. Төр нь өөрөө хуулиа хэрэгжүүлэхгүй бол хэн хууль хэрэгжүүлж, дагаж мөрдөх вэ. Цаашдаа хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах ёстой.
ШИНЭ МЭДЭЭ
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцлоо
2024.08.23