2024.11.19
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Аж үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хуралдаан боллоо
Аж үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны 2024.11.13-ны өдрийн 02 тогтоолоор “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах зорилго бүхий ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ажиллаж эхлээд байна.
Өнөөдөр буюу 2024.11.19-ний өдрийн АҮББХ-ны хуралдаанаар ажлын хэсгийн удирдамжийг баталсан ба удирдамжид дараах танилцах, хянах, шалгах, гүйцэтгэх ажлыг тусгалаа.
Үүнд:
- Технологийн ажиллагаатай холбоотой стандарт, ТЭЗҮ, технологи, техник болон түүхий эдийн талаар мэдээлэл авах
- Санхүүгийн нөхцөл байдал, өр төлбөр, татаас зэргийн талаар сонсох
- Хууль хяналтын байгууллагаас гарсан зөвлөмж дүгнэлтийг сонсох
Үйл ажиллагаатай танилцах, судалгаа хийх, дээрх үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцан хяналт шалгалт хийж, шалган судалсан талаарх санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулан холбогдох Байнгын хороо эсвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
ШИНЭ МЭДЭЭ
Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
2024.12.04
Эмэгтэй парламентчдын III чуулган боллоо
2024.11.04
ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2024.10.26