2024.11.19
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
ХОНКОНГИЙН ЭКСПЕРТҮҮДИЙГ УРЬЖ, ТУРШЛАГА СУДАЛНА
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Санхүүгийн Асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга бөгөөд Шадар сайд Пол Чэнтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, БОДЛОГЫН ТОМООХОН ЗОРИЛТУУД болох, Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хорооны бодлого, төлөвлөлтөө танилцууллаа.
Цаашид Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, тэтгэврийн реформ, Хуримтлалын сангийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжилтнүүдээ солилцох, хөрөнгийн удирдлагын экспертүүдийг Монгол Улсдаа урьж ажиллуулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.