2024.11.12
Эдийн засаг, Худалдаа
Б.Жавхлан: Инфляцтай уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ
Улсын нэгдсэн төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Заяабал, Х.Жангабыл нар МАН-ын ахмад гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.
Энэ үеэр ахмадуудын санал бодлыг сонсож, ирэх онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтыг танилцуулсан байна.
Ташрамд дурдахад 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжилд хувааж, зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлсэн гэдгээрээ онцлогтой.
Үргэлжлүүлэн Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Мөн ахмадуудын нийгмийн халамжийг сайжруулах, инфляцтай уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлсэн” гэдгийг илэрхийлэв.
ШИНЭ МЭДЭЭ
Өр хөрвүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
2024.12.10