Б.Энхбаяр: Татварын хуульд өөрчлөлт оруулснаар гарах эрсдэлийг тооцоолсон уу
УИХ-ын чуулганы /2024.11.14/-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Тус хээлийг хэлэлцэх, эсэх явцад нэг тодорхой асуудлаар тайлбар хүсэж байсан. Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Татварын Ерөнхий хуульд татварын орчныг тогтвортой байлгах гэдгийг тогтворжуулах татварын орчныг тогтоох гэж өөрчлөөд тогтворжуулах татварын орчин гэдгийг татварын хувь хэмжээ элэгдэл, хорогдолд тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг ойлгоно гэсэн өөрчлөлт орж ирж байгаа. Энэ өөрчлөлттэй холбоотой Татварын ерөнхий хуулийн энэ заалт Монгол Улсын урьд өмнө байгуулсан хөрөнгө оруулалтын болон ирээдүйд байгуулах томоохон төсөл хөтөлбөртэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээнд нөлөөлөх үр дагавартай гэж үзэж байгаа.
Тийм ч учраас манай улсын тухайд 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой өнөөдөр Лондоны Арбитрын бирж дээр татварын маргаантай бий. Яг энэ маргаан явж байх хугацаанд татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь энэ маргаанд айлын тал болон манайд яаж тусах вэ. үүн дээр тайлбар асуулт хүссэн. Улмаар ажлын хэсэгт 6 хуудас санал хүргүүлсэн. Байнгын хорооны хурал дээр тодруулсан, ажлын хэсгийн сайд хариулт өгөхөөс татгалзсан. Иймд УИХ-ын чуулганы хурал дээр дээрх асуултаа тодруулж байна. Их том мөнгөний асуудал яригдаж байгаа.Хөрөнгө оруулалт татварын ерөнхий хуулийн сүүлд орсон давуу заалтаар явдаг. Ийм учраас тодруулж байгаа юм.
Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, хариуцсан сайд нар хариуллаа.