51262734
munkhsoyol@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.11.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзлаа
Уулзалтад Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн С.Замира, Б.Хэрлэн, М.Сарнай, М.Энхцэцэг, Х.Баасанжаргал, Б.Пунсалмаа, М.Мандухай, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, М.Нарантуяа-Нара, Д.Энхтуяа, А.Ариунзаяа болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Колман нар оролцлоо.
Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэн Д.Хүрэлмаа 2023 оны нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүнг танилцуулсан. Тэрбээр, уг судалгааг хийхдээ эрэгтэйчүүдийн асуулгыг хоёр өрх тутмын нэгд амьдарч буй 15-49 насны бүх эрчүүдээс авсан. Мөн судалгаанд хамрагдсан 5-17 насны хүүхэдтэй өрх бүрээс нэг хүүхдийг санамсаргүй сонгосон гэв. Нөхөн үржихүй болон эхийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл болон хөгжил, боловсрол, хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалагдсан байдал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, амьдралын тэгш боломж зэрэг үзүүлэлтээр судалгааг хийсэн гэж байлаа.
Дараа нь тус байгууллагын Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл “Хүний папиллома вирусийн халдвар, дархлаажуулалт”-ын талаарх мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр хүний папиллома вирусийн дамжих болон сэргийлэх арга зам, дархлаажуулалтын зорилт, вакцины үр дүнгийн судалгаа зэргийг танилцуулаад папиллома вирусээс сэргийлэхэд хамтран ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүссэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүдийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа цаашид хамтран ажиллах талаараа санал солилцлоо.
ШИНЭ
МЭДЭЭ
Б.Мөнхсоёл: Тавантолгой түлш 8 төрлийн химийн бодисыг зөвшөөрөлгүй ашигласан гэх зөрчил илэрчээ
2024.12.21
Б.Мөнхсоёл: Монголын нэг аюул хүн болгон мэдэмхийрдэгт байгаа шүү
2024.12.20
АРДЧИЛСАН НИЙГЭМ, САЙН ЗАСАГЛАЛЫН ТУЛГУУР БАГАНА НЬ ИЛ ТОД БАЙДАЛ
2024.12.20
Тамхин бүтээгдэхүүний татварын мэдээлэл сонсож, үйл ажиллагааны удирдамжийг баталлаа
2024.12.17
Б.Мөнхсоёл: 126 гишүүн мөн ард иргэд хамтаараа төсвийн төслөө хэлэлцлээ
2024.12.13
Б.Мөнхсоёл: Эд зүйлс худалдан авахыг зогсоох, багцын задаргааг тодорхой болгох шаардлагатай
2024.12.12
Төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна
2024.12.11
"Бусдыг гадаад үзэмж, өмсөж зүүснээр дүгнэснийг эмэгтэй гишүүд эсэргүүцэж, ягаанаар ижилссэн"
2024.12.06
Төрийн аудитын байгууллагын 2025 оны цагалбарыг баталжээ
2024.12.04
“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлт боллоо
2024.12.02
Б.Мөнхсоёл: Төр ашигладаггүй барилга, байгууламжаа хувьчилж зардлаа танах боломжтой
2024.12.02
Б.Мөнхсоёл: Өнөөдрийн үр дагавар гишүүдийн хариуцлагагүй байдалтай холбоотой
2024.11.29
"Ярих өнцөг" нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл оролцлоо
2024.11.28
УИХ дахь ХҮН намын зөвлөл хуралдав
2024.11.26
"Эмэгтэй гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн нь магадгүй МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна"
2024.11.25
УИХ-ын гишүүн Б. Мөнхсоёл: Төсвийн орлого тооцсон хэмжээнд хүрэхгүй бол алдагдал улам өснө
2024.11.22
Б.Мөнхсоёл: Анхнаас нь л АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ батлуулах ёстой
2024.11.21
Б.Мөнхсоёл: Ажлын байранд цэцэрлэг байгуулах нь бидний амьдралд хамгийн ойр
2024.11.21
ХҮН намын зөвлөлийн хурлаар “Гашуунсухайт- Ганцмод” төмөр замын мэдээлэл сонслоо
2024.11.19
Байгаль орчныг хамгаалах бүлгэм хог хаягдлын асуудлаар уулзалт зохион байгуулав
2024.11.16