ЭЭЖ, ААВЫНХАА ТЭТГЭВРИЙГ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВДАГ “ШИМЭГЧДЭЭС” САЛАХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ
2024.11.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

ЭЭЖ, ААВЫНХАА ТЭТГЭВРИЙГ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВДАГ “ШИМЭГЧДЭЭС” САЛАХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ

Ахмад настны тэтгэвэр бол залуу насаа улс орныхоо хөгжилд зарцуулан нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа эргэж авч байгаа, амжиргаагаа залгуулдаг ганц баталгаа нь юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, "Өнөөдөр нийгмийн даатгалын сангаас 420.9 мянган хүн тэтгэвэр авч байгаагийн 60 хувь нь тэтгэврийн зээлтэй. Ахмадууд тэтгэврийн зээлээ өөртөө зарцуулах биш, үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, байр, машин худалдан авахад нь барьцаалаад зээлчихдэг, банкны картыг нь хүртэл аваад тэтгэврийг нь өгдөггүй ШИМЭГЧИД манай улсад байна. Ингээд л эдийн засгийн эрх чөлөөгөө БООМИЛУУЛЖ, гар дээрээ авах нэг ч төгрөггүй болж, ядууралд өртдөг. Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар олгодог".

Иймд тэрээр ахмад настны нийгмийн хамгааллын баталгааг хангах зээлийн хугацааг 12 хүртэл сар болгох, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны тушаалаар батлагдсан “Өр, орлогын харьцааг тооцох аргачлал”-д өөрчлөлт оруулж өр, орлогын харьцааг зохистой хэмжээнд хүргэх чиглэлээр хамтран ажиллахыг хүсэлтийг Монголбанканд хүргүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ