МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.08
Эдийн засаг, Худалдаа

Б.Уянга: Ирээдүйгээ харж шийдвэр гаргах хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Б.Уянга: 

2025 оны төсвийн тухай хуулийг харахаар уул уурхайн төсөл хэрэгжиж буй аймгууд төсөвт орлого бүрдүүлээд, уул уурхайн төсөл хэрэгжихгүй аймгууд руу хуваарилагдаж байна. Уг нь уул уурхайн төсөл хэрэгжүүлсэн аймаг үр өгөөжөө илүү хүртдэг байх чиглэлд анхаарах хэрэгтэй байна. Манай салбар улсын төсвийн 34 хувийг, дам нөлөөгөөр 50 аас дээш хувийг бүрдүүлдэг байдлыг харахаар Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг уул уурхайн төсөл хараахан амжилттай хэрэгжээгүй аймагт дэмжлэг явж байгаа нь шударга бус байна. Ховд аймгийн бүх сум хар замаар холбогдох бус Өмнөговь аймгийн бүх сумд хар замаар нэн тэргүүнд холбогдох ёстой байтал, энэ байдал эсрэгээр байна.

Сүүлийн өдрүүдэд манай эрдэс, баялгийн салбар руу зохион байгуулалттай дайралт болсон. Ховд аймгийн мянгат сумынхан төсөл дээр ажиллаж буй манай салбарын мэргэжилтнүүд, хүний сайхан хань, хүүхдүүдийн хайртай аав, ээж нарыг гэмтээж, бэртээж, дарамталсан. Энэ хүмүүс дараагийн Эрдэнэтийг бий болгохоор ажиллаж багаа хүмүүс.

Яагаад энэ боломжоос татгалзаж байна. Гэтэл дараагийн Эрдэнэт,Тавантолгой хаана байна гэж асуух эрх байхгүй болно. Одоо хэрэгжиж буй бүх төсөл, өөрийн гэсэн настай. Үйл ажиллагаа нь дуусахаар яах вэ. Нүүрсний үнэ бүүр буурна, манай улсад орж ирэх мөнгө байхгүй болбол яах вэ. Өнөөдөр бид янз бүрийн мэдээлэл урьдаа тавиад, төсөв их байна, бага байна гэж ярих боломжгүй байх нөхцөл манай салбартай шууд хамааралтай байхад дараа дараагийн боломж бүтээх гэж байгаа инженерүүд рүү олон жил дайрсан.

Ирээдүйгээ харж шийдвэр гаргах хэрэгтэй байна. Манай танхимд Ховдоос сонгогдсон гишүүд олон байгаа. Миний хувьд уул, уухайн салбарын төлөөлөл, энэ салбарын инженер хүний хувьд албан ёсны шаардлагыг Ховдын бүх гишүүдэд хүргэнэ. Ойрын хугацаанд болсон асуудлаас үүдэж бүх гэмтэж бэртсэн инженерүүдэд та бүхэн өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.Манай иргэд асуудлыг ойлгох чадвартай. Иймд үүн дээр дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэж байна.

ШИНЭ МЭДЭЭ