ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮНД СУРТЛЫГ АРИЛГАЖ, ХУВИЙН ХЭВШИЛДЭЭ ЭЭЛТЭЙ БОЛГОНО
2024.11.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮНД СУРТЛЫГ АРИЛГАЖ, ХУВИЙН ХЭВШИЛДЭЭ ЭЭЛТЭЙ БОЛГОНО

  • Орон сууцжуулалтын асуудлаар төр, хувийн хэвшлийн бүх байгууллагатай уулзаж, БУУ ХАЛАХ биш шийдэл ярьдаг, хэрэгжүүлж, ажил хэрэг болгох уулзалтуудыг өдөр бүр хийж байна.
  • Ирэх 2025 онд ипотекийн зээлд 1.4 их наяд төгрөгийг зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрийг баталсан.
  • Нөгөө талдаа орон сууц, барилга нь бэлэн үү гэдэг асуудал яригдана.
  • Ипотекийн зээлд зорилтот бүлгээ хамруулахдаа орон сууцны үнийг ХӨӨСРҮҮЛЭХГҮЙГЭЭР, орлогод нь нийцэх орон сууц хэрэгтэй байна.
  • Энэ талаар Монголын Үндэсний барилгын ассоциаци ТББ-ын удирдлагуудтай уулзлаа.
  • Хэдий орон сууцны үнийг хөөсрүүлэхгүй байх хэрэгтэй ч, худалдаалах үнэд төр оролцохгүй ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ зарчмаар явах ёстой.
  • Монголын Үндэсний барилгын ассоциаци ТББ 6500 гаруй барилгын компанид тусгай зөвшөөрөл олгожээ. Эдгээр компаниас 1500-3000 нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
  • Цаашдаа тусгай зөвшөөрлийн хүнд суртлыг арилгаж, бизнес хувийн хэвшлийнхэндээ ээлтэй болгоно.
  • Мөн барилгын компаниудын чанарт анхаарч, дахин төлөвлөлт хийх бүсээ загварчлах, улсын комисс хүлээж авах стандартаа шинэчлэх, хуулийн зохицуулалтыг өөрчлөхдөө хувийн хэвшлүүдийн саналыг тусгана.
  • Улсын хэмжээнд жилд 20 мянган орон сууц ашиглалтад ордог. 160 мянган айлын орон сууц гэж цаасан дээр бичдэг ч эдгээрийн дэд бүтэц бий юу гэдэг бүрхэг.
  • Тиймээс эрчим хүч, дэд бие даасан шийдэлтэй амины орон сууцыг яаж баталгаажуулж, үл хөдлөх хөрөнгөөр бүртгэх вэ гэдэгт салбар дундын нэгдсэн зохицуулалттай болно.

ШИНЭ МЭДЭЭ