ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ АМИНЫ ОРОН СУУЦЫГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ
2024.11.06
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ АМИНЫ ОРОН СУУЦЫГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлд нийт 138 мянга гаруй өрхийг хамруулж, орон сууцтай болгожээ. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоогүй, НЭГДСЭН БОДЛОГОГҮЙ явснаас үүдэн энэ зээл зорилтот бүлэгтээ төдийлөн хүрсэнгүй.

Танил талаа ашиглаж зээл гаргуулаад, олон байр аваад түрээслэчихдэг БИЗНЕС-ийн зарчим руу шилжжээ. Цаашдаа ипотекийн зээлд хүн амынхаа зорилтот бүлгээ түлхүү хамруулах, урт хугацаанд хэрэгжих хамгийн сайн санхүүжилтийн механизмыг гаргах талаар УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал С.Амартай ярилцлаа.

ОРЛОГОД НИЙЦСЭН орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхдээ заавал өндөр барилга гэхгүйгээр, ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад бодлогын дэмжлэг үзүүлэхэд Дэлхийн банкнаас зөвлөх ажиллуулж байгаа.

Зорилтот бүлэг гэдэгт юун түрүүнд гэр хорооллоос орон сууц руу, нийслэлээс орон нутаг руу шилжиж буй иргэд, анх удаа байр авч буй залуу гэр бүл хамаарна. Байрны үнийг хөөсрөхөөс сэргийлэх, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих ногоон зээлийг дэмжиж, арилжааны банк, Монголын ипотекийн корпорацийн уялдаа, хууль эрхзүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага байна.

ШИНЭ МЭДЭЭ