БНСУ-Д АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ОЛОН ТӨРЛИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖДЭГ
2024.11.05
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

БНСУ-Д АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ОЛОН ТӨРЛИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖДЭГ

Энэ бол БНСУ-ын Сөүл хотын Ёндунпу дүүргийн Хөдөлмөр, халамжийн төв. Бидний хийж, хэрэгжүүлэхээр зорьж буй бүх үйлчилгээ энд байна. Үйлчилгээгээ халамж биш ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ дээр тулгуурлаж, нийт үйлчилгээнийхээ 90 хувийг цахимаар үзүүлдэг ВИРТУАЛ ХӨТӨЧТЭЙ.

Тус төвөөр өдөрт 300-400 хүн үйлчлүүлдэг байна. Ажил хайж буй иргэд юун түрүүнд сэтгэлзүйн тест өгөх боломжтой. Бага насны хүүхэд саатуулах, хуурайлах, хөхүүлэх өрөө, цусны даралт хэмжих, анхан шатны тусламж үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцэр зэрэг хэрэгцээт бүх зүйл энд бий. Тус төв нь ажил мэргэжлийн ур чадвар сайжруулах олон төрлийн үйлчилгээг санал болгодог.

Ажилгүйдлийн тэтгэмжээ тогтоолгохдоо заавал хүнтэй харьцахгүйгүээр Виртуал хөтөчөөсөө хэрэгтэй бүх мэдээллээ авч болно. Энэ мэт технологийн хөгжлийг Солонгос улс төрийн үйлчилгээндээ түгээмэл ашигладаг байна.

Манай улсын хувьд ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ шилжих бодлогыг бодитой хэрэгжүүлэхэд Солонгос улсын энэ загвараас судлах, нутагшуулах зүйл их байна.

ШИНЭ МЭДЭЭ