2024.10.31
Эдийн засаг, Худалдаа
Д.Энхтүвшин: Бондын хэмжээг тодорхой оруулж ирэх ёстой
УИХ-ын яуулганы /2024.10.31/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Номад бондын төлбөр болох 578 сая ам доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг төсөвт дарамт учруулахгүйгээр өрийн зохицуулалт хийнэ гэсэн ийм танилцуулга дээр үндэслээд УИХ-ын тогтоол нь тодорхой дүнтэй, нөгөө талдаа тогтоол нь үнийн дүнгүйгээр гадаад, дотоод үнэт цаас гарах эрхийг Засгийн газарт өгсөн ийм заалт байгаа. Үнийн дүн 4 ихнаяд хүртэл гэсэн зүйл орж иржээ. Иймд танилцуулга дээр бүх мэдээлэл орж ирэх хэрэгтэй байна. Гэтэл задлаад харахаар тодорхойгүй зүйл ил тод бус мэдээлэл байна. Шинэ гишүүдийг далимдуулж ийм буруу мэдээлэл өгөх ёсгүй. Жишээ нь 4 ихнаяд гэх мэт намайлцаж байгаа мэт ийм мэдээлэл орж ирж байна. Иймд Засгийн газар нээлттэй ил тод мэдээлэл оруулж ирээрэй. Энэ заалтыг яагаад 4 ихнаяд болгосон бэ. 2 ихнаядаар тавьж болохгүй юу.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн болон Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.