МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.31
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

П.Сайнзориг: Ураны талаар олон нийтийг зөв мэдээллээр хангах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.31/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Л.Оюун-Эрдэнэ сайдын үед өнгөрсөн жил энэ ажил урагшлах ажлууд хийгдсэн. Хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Х.Нямбаатар энэ ажлын хэсгийг ахалж, Француудтай хийх хэлэлцээрийг миний бие нарийн бичгийн даргаар нь ажиллаж, суурь АМНАТ дээр нэмэх нь тусгай АМНАТ дээрээс нь үнийн өсөлтөөс хамаарч буй өсөн нэмэгдэх АМНАТ авах асуудлыг тохирсон.Үүн дээр улс төрийн дэмжлэг үзүүлж өнөөдрийн УИХ-ын дарга оролцоод явж байсныг санаж байна. Энэ хэлэлцээр урагшлахад хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай.Үүнийг цаг алдалгүй оруулж ирж хэлэлцүүлж байгаа Н.Учрал сайдад талархаж байна. Энэ асуудлыг ойлгож, улс төрийн эр зориг гаргах нь чухал.

Оюутолгойн төслийн дараа манай улсад орж ирж буй томоохон хөрөнгө оруулалт болно. Төслийн багтаамжийн хувьд тийм том төсөл биш. 5 тэрбум долларын валютын урсгал орж ирэх ийм төсөл боловч, ач холбогдол өндөртэй. Гадаад харилцаа, гуравдагч хөршийн эрх ашгийг манай оруулж ирэх, дээрээс нь НҮБ-ын 5 орны нэгтэй Монгол Улс хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэдэг бол манай улс тусгаар тогтнол, аюулгүй байдлын тал дээр манай улсад баталгаа болж өгнө.

Гишүүд хоёр зүйлийг холж яриад байна.Ураны олборлолтыг явуулахаас гадна цаашдаа эрчим хүч гаргах асуудал тусдаа зүйл. Эхний ээлжид шар нунтаг олборлож байж, дараа нь атомын цахилгаан станц барих асуудал нэг шат урагшилна.Өнөөдөр дэлхий дээр 1970 оноос хойш 470 атомын цахилгаан станц ажиллаж байна. Нийт дэлхийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэж байна.Дэлхийн банкны захирлуудын хурал дээр цэвэр эрчим хүч рүү явна. Дэлхийн банк болон сонирхогч тал үүнд хөрөнгө оруулна гэдгээ хэлж байгаа дээр шийдвэр гаргах ёстой. Тэгэхгүй бол манай улс хоцрох гээд байна. Төв Азийн Казахстан, Узбекстан биднээс түрүүлээд гүйлээ.

АМНАТ хийх гэж байгаа дээр хэлэлцээрийг 34 хувь эзэмшихгүй,манай улс хөрөнгө оруулалт оруулахгүй АМНАТ авч өгөөжөө хүртэх, 10 хувиа өгье гэдэг давуу эрхийн хувьцаатай,тодорхой уяатай эрхүүд дагуулж өгье гэж болно. Энэ зарчим дээрээ хэвээрээ байгаа юу. Олон нийтийг зөв мэдээллээр хангаж, олон нийтийг худал мэдээллээр төөрөгдүүлэхээс сэргийлэх хэрэгтэй.

Түүний асуултад Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ