Техникийн ажлын хэсэг хуралдлаа
2024.10.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Техникийн ажлын хэсэг хуралдлаа

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хүрээнд боловсруулах сургалтын арга зүйн гарын авлага, удирдамж, бусад баримт бичиг болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнд санал өгөх, сайжруулах чиг үүрэг бүхий Техникийн ажлын хэсэг хуралдлаа.

Техникийн ажлын хэсгийн энэ удаагийн хурлаар:

Хүүхэд хамгааллын тухай хуулийг /шинэчисэн найруулга/ дагалдуулан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам”-ыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлахаар заасан. Энэ хүрээнд боловсруулсан “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам”-ын төсөл, “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах түр хамгаалах байрны стандарт”-ын төслийг хэлэлцүүлж, санал өглөө.

Тус хуульд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй хүүхдийг илрүүлэх, хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж, сургалт, судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхдээ магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдтэй хамтран ажиллах шинэ зохицуулалттай болсон. Цаашид хүүхэд, гэр бүлийн салбарын мэргэжилтэн, нийгмийн ажилтныг сургаж, чадавхжуулах зорилгоор боловсруулсан “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж илрүүлэх, холбон зуучлах практик гарын авлага”-ыг танилцуулж, санал зөвлөмж өгсөн.

ШИНЭ МЭДЭЭ