МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.29
Боловсрол

Б.Хэрлэн: Хэсэг хүнд хөнгөлөлт эдлүүлэхийн тулд хөтөлбөрийг магадлан итгэмжилнэ гэдэг юу гэсэн үг вэ


Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Хэрлэн асуулт тавьлаа.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

Нэгдүгээрт, Багш, ажилтны хүүхдүүд элсэн сурч байгаа их, дээд сургуулийн зарим хөтөлбөр магадлан итгэмжлэгдээгүй байгаа учраас хөнгөлөлт эдлээгүй хасагдсан гэж байна. Ирүүлсэн тайлбарт “Цаашид өмнөх жилд багш, ажилтны хүүхдүүд элссэн эсвэл элсэн суралцаж байгаа “магадлан итгэмжлэгдээгүй” хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх арга хэмжээг зохион байгуулна” гэжээ.

Нэг хэсэг хүмүүсийн хэрэгцээнд зориулаад хөнгөлөлт эдлүүлэхийн тулд тухайн сургалтын агуулга, орчин ямар байгаагаас үл хамааран магадлан итгэмжилье гэдэг бодлогыг Боловсролын яамнаас баримталж байна гэсэн үг үү. Энэ нь боловсролын чанарын асуудалд хэр нийцэж байгаа юм бол.

Хоёрдугаарт, багш мэргэжлээр тодорхой хэмжээнд тэтгэлэг аваад бакалавр, магистрын хөтөлбөрт сурч байгаа олон хүн бий. Тэгэхээр багш мэргэжлээр сурч байгаа хүмүүс эргээд төрд ашиг тусаа өгөх, тухайн мэргэжлээр нь ажиллуулах тал дээр та бүхэн холбогдох яамнаас ямар бодлого баримталж байгаа вэ.

Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ