2024.10.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Л.Энх-Амгалан: Хүнд хэлбэрийн хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн асаргаа сувилгааны зардлыг 30%-иар нэмэгдүүлнэ.
Монгол Улсад өнөөдөр 12.700 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Энэ хүүхдүүдэд боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээг чанартай хүргэх шаардлагатай байна.
2025 оны төсвийг онцгойлон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглүүлэхийг зорьж байна. 600 мянган төгрөгийн өртөгтэй живхний мөнгийг төрөөс олгодог болсон. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн авч байгаа асаргаа сувилгааны зардлыг 30 хувиар нэмэгдүүлж, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг эхчүүд рүү чиглэсэн бодлого явах юм.