2024.10.24
Эдийн засаг, Худалдаа
Б.Уянга: Байгаль орчин, уур амьсгалын сангийн төсөв, үйл ажиллагааны талаар тодруулж өгнө үү?
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /2025.10.25/ ны өдөр хуралдлаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Байнгын хорооны хэлэлцэж буй асудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн С.Одонтуяа сайд төсөв танагдаж орж ирж байгаа гэж хэлж байсан. Төсвийн төслийг 2023,2024,2025 оныхтой харьцуулж харахад 2024 онд 240 тэрбум байсан бол өнөөдөр 337 тэрбум харагдаж, өссөн байна. Задаргааг харахад бараа үйлчилгээ дээр 90 сая төгрөгөөр буурсан бусдаар өссөн байна. Үүнд бидэнд хэрэгтэй төсөл хөтөлбөрийн төсөв орсон уу. Мөн Байгаль орчин, уур амьсгалын сан гэж байна. Энэ сангийн үйл ажиллагаа яаж явдаг вэ. Ямар ажил хийх вэ. Санхүүжилтийг хэрхэн төлөвлөж, зарцуулдаг вэ.
Түүний асуултад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын үндсэн чиглэл батлагдлаа
2024.12.27
Муудсан зуухыг солих нь зөв
2024.12.24
Эмэгтэй парламентчдын III чуулган боллоо
2024.11.05