МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2024.10.24
Улстөр

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан /2024.10.23/-ны өдөр  Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар болон байнгын хорооны гишүүд оролцож саналаа илэрхийлэв.

улзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа танилцуулга хийхдээ “АТГ анх байгуулагдсан өдрөөс хойш нийт 12079 эрүүгийн хэрэг шалгаж, 3 их наяд 232 тэрбум 407 сая 259 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ. 2021, 2022 онд гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын хөрөнгө буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон” гэлээ. Түүнчлэн авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хууль” болон “Гэмт хэргийн улмаас хураасан, битүүмжилсэн хөрөнгийг захиран зарцуулах тухай хуулийн төсөл”-ийг батлуулах шаардлагатай байгааг онцлов.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авлига бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй УИХ-аас парламентын тогтолцоог улам бүр бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд бодлогоо төвлөрүүлэн ажиллаж эхэлсэн гэлээ. Өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглэгдэж буй 318 хуулийн зүйл, заалт тус бүрд судалгаа хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 гаруй заалт байгааг тогтоосон учраас энэ парламент тэдгээр зүйл заалтыг засахаар ажиллаж эхэлсэн талаар дурдав. Мөн нийгмийн харилцааны 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь авлига үүсэх, албан тушаалаа урвуулан ашиглах үндэс суурь болж буйг тодотголоо. Тиймээс хуулиас давсан журмуудыг цэгцэлж, нийгмийн хэм хэмжээг хуулиар зохицуулахад УИХ анхааран ажиллана гэв. УИХ-аас 2023 онд батлагдсан 2023-2030 онд хэрэгжих “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, 2024 онд батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа УИХ-д, олон нийтэд мэдээлж ажиллахыг УИХ-ын дарга үүрэг болголоо.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар авлигатай тэмцэх ажил тунхаг төдий бус бодит үр дүнд заавал хүрэх шаардлагатайг онцлов.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, авлигатай тэмцэх ажилд хамгийн чухал зүйл бол улс төрийн хүсэл зориг бөгөөд УИХ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, авлигын гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг Эрүүгийн хуульд чангатгасан, цаашид “Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг олон талаас нь нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд АТГ-ын бодлого, үйл ажиллагааны талаар асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хүүхдийн шударга байдлын үнэлгээний явц, ЖДҮ-ийн сан, Боловсролын зээлийн санд хийсэн шалгалт, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тус байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зэрэг асуудлаар асууж тодрууллаа.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0074
Controller Execution Time ( User Module / Page )  0.3533
Total Execution Time  0.3607
  GET DATA  
$_GET['id']   71
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,693,440 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/97248
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0006   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '71' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '71' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 71 
0.0004   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '71'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '71' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 71 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '71' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '97248' 
0.3360   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 71 OR `map`.`user_id` = 71) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)